Home / Articles / Ухаалаг шуудангийн хайрцаг үйлчилгээнд нэвтэрлээ
Ухаалаг шуудангийн хайрцаг үйлчилгээнд нэвтэрлээ
2014-02-07
Ухаалаг шуудангийн хайрцаг үйлчилгээнд нэвтэрлээ Ухаалаг шуудангийн хайрцаг үйлчилгээнд нэвтэрлээ

Шинэчлэлийн Засгийн газраас  хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээ хүргэх ажлын хүрээнд Мэдээллийн  технологи, шуудан, харилцаа, холбооны газраас  “Төрийн Түгжрэлгүй Үйлчилгээ” зорилгын дор “Шууданд Суурилсан Дэвшил” 5 төслийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. 

Шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг Шуудангийн Хайрцаг”-ийг шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ. “Ухаалаг Хайрцаг”-ийг иргэдийн амьдарч буй хотхон, хамгийн ойрхон үйлчилгээний төв, томоохон байгууллагуудад байршуулах бөгөөд давуу тал нь мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан шуудангийн үйлчилгээг түргэн шуурхай авах, цаг хугацаа хамаарахгүйгээр ашиглах боломжтой юм. 

Энэхүү хайрцагыг Улаанбаатар хотод 18 цэг, Дархан, Эрдэнэт хотуудад тус тус байршуулах бөгөөд 3 дугаар сарын 1-ны дотор бүрэн суурилагдаж, үйл ажиллагаанд оруулах юм. 

2014 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Ухаалаг шуудангийн хайрцагийг Улаанбаатарын 5 цэгт зэрэг нээсэн бөгөөд 5 буудлын “Далайхүү” үйлчилгээний цэгт болсон нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, “Нью соник” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Түвшинбаяр, “Улаанбаатар шуудан” ХК-ийн захирал Б.Золбадрал нар оролцлоо.

Төсөл амжилттай хэрэгжсэнээр Шуудангийн сүлжээг өргөтгөж, зохион байгуулалтыг сайжруулан боловсронгуй болгох, шинэ технологи техник нэвтрүүлэх, шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулсан УХААЛАГ ҮЙЛЧИЛГЭЭ бий болох юм.

Байршил:

  1. Төв шуудан
  2. Мэдээллийн технологийн үндэсний парк
  3. 5 буудал, Далайхүү үйлчилгээний төв
  4. 32-н тойрог, Бүрд Плаза төв
  5. Баянзүрх дүүргийн байр
  6. Хужирбулан
  7. ХААИС-ын төв байр
  8. Яармаг, ВИВА сити, Миний дэлгүүр
  9. Чингис хаан ОУ-ын нисэх буудал
  10. Төмөр замын буудал
  11. Сонсголон, ЗХ-ний 013-р анги
  12. Баянхошуу, БОСА төв
  13. Их дэлгүүр
  14. Зайсан, Оргил төв
  15. Зайсан, Хоме плаза
  16. 1-р хороолол, Өнөр-номин
  17. 3-р хороолол, Номин
  18. Бишрэлт зочид буудал
  19. Эрдэнэт хот
  20. Дархан хот

Эх сурвалж: www.itpta.gov.mn