Home / Articles / Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
2014-01-29
Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр буюу өнөөдөр XYII жарны “Ялгуусан” хэмээх Хөх модон морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авлаа.

Энэ үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн ахмадуудад тус хорооноос 2013 онд хийсэн ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ирэх онд хийх ажлын талаар танилцууллаа.

Ахмадууд маань сар шинийн босгон дээр хүлээн авч санал, зөвлөмж, зөвлөгөөг нь сонсож үйл ажиллагаандаа тусган анхаарч байгаад ахмадуудаа төлөөлөн Л.Лантуу, И.Норовжав, Б.Баатар, Л.Банзрагч нар талархалтай байгаагаа илэрхийлэв. Мөн цаашид харилцаа холбооны салбарт шинэ техник технологийн чанар, хяналт хэмжилтийг сайжруулах, боловсон хүчнийг бэлтгэж хөгжүүлэх, салбарын эрдэм шинжилгээний байгууллага байгуулж ажиллах, олон улсын байгууллагын зөвлөх үйлчилгээ авч ажиллахыг анхааралдаа авах зэрэг үнэтэй санал санаачлага дэвшүүлэн халуун яриа өрнүүллээ.

Хорооны удирдлага, хамт олны зүгээс байгууллагын ахмадууддаа сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.