Home / Articles / Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт 2013...
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт 2013 онд батлагдсан үндэсний стандартууд
2014-01-06

ХХЗХ-ноос Харилцаа холбооны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт 2013 онд боловсруулах үндэсний стандартын жагсаалтыг батлуулж хэрэгжүүлэн ажиллав.  Салбарын хэмжээнд үндэсний стандартыг боловсруулах ажлыг ХХЗХ-ноос салбарын эксперт мэргэжилтний багийг шалгаруулан санхүүжүүлсэн бөгөөд мэдээллийн технологи, харилцаа холбооны Техникийн хороог тус хорооны Зохицуулалтын албаны дарга ахлан ажилладаг болно. Техникийн хорооны саналыг үндэслэн Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар үндэсний стандартаар эцэслэн баталдаг.

2013 онд салбарын хэмжээнд мэдээллийн технологи, шуудан холбоо, тоон телевизийн чиглэлээр 10 үндэсний стандартыг боловсруулан эцэслэн батлуулжээ. Эдгээр стандартыг боловсруулан батлуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажилласан СХЗГ, МТШХХГ, ШУТИС-ийн МХТС, Монгол шуудан ХХК, РТСГ, МХС ТӨК, салбарын хувийн хэвшлийн  мэргэжилтэн, стандарт боловсруулах багийн хамт олонд ХХЗХ-ны удирдлага, Даргын зөвлөлийн нэрийн өмнөөс талархалаа илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.

д/д Стандартын нэр Стандартын тэмдэглэгээ Эрх зүйн хэм хэмжээ
1 Мэдээллийн технологи - Нээлттэй системүүдийн харилцан холболт – Хэрэглээний түвшний бүтэц MNS ISO/IEC 9545: 2013 Сонгон хэрэглэх
2 Мэдээллийн технологи - Нээлттэй системүүдийн харилцан холболт – Физик үйлчилгээний тодорхойлолт MNS ISO/IEC 10022: 2013 Сонгон хэрэглэх
3 Мэдээллийн технологи — Аюулгүй байдлын арга – Халдалтыг илрүүлэх системийг сонгох, суурилуулах, ажиллуулах MNS ISO/IEC 18043:2013 Сонгон хэрэглэх
4 Хамгаалагдсан электрон шуудангийн үйлчилгээний интерфейс MNS UPU S 43b-4 : 2013 Сонгон хэрэглэх
5 Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6400:2013 Сонгон хэрэглэх
6 Тоон телевиз. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6401:2013 Сонгон хэрэглэх
7 Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-C2 системийн дамжуулах төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6402:2013 Сонгон хэрэглэх
8 Тоон телевиз. Кабелийн тоон өргөн нэвтрүүлгийн DVB-C2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6403:2013 Сонгон хэрэглэх
9 Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6404:2013 Сонгон хэрэглэх
10 Тоон телевиз. Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6405:2013 Сонгон хэрэглэх