Home / Articles / ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв...
ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлага хангаж, итгэмжлэгдлээ
2022-02-28
ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлага хангаж, итгэмжлэгдлээ ХХЗХ-ны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 стандартын шаардлага хангаж, итгэмжлэгдлээ

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь MNS ISO/IEC 17020:2013 олон улсын стандартын шаардлагыг хангаж, техникийн хяналтын байгууллагаар итгэмжлэгдлээ.

Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төв нь

  • Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох  хэмжилтийг хийх
  • Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон  интермодуляцын шалтгааныг тогтоох
  • Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх
  • Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох
  • Бүх  төрлийн нэвтрүүлэгчийн техникийн үзүүлэлтэд хяналт тавих
  • Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх
  • Сувгийн эзлэмжийг тодорхойлох
  • Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох
  • Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг шалгах зэрэг хяналт, шалгалтын үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.