Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2022-02-15
  1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй үйлчилгээ эрхлэгчдийн зохицуулалтын үйл ажиллагааны талаарх сэтгэл ханамжийн судалгаа” ХХЗХ/202212035 тоот зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд харилцаа холбооны салбарын зохицуулалтын үр нөлөө, асуудал, эрэлт хэрэгцээг тодорхойлж, зохицуулалтын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, үйл ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд Улаанбаатар хот, орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй болон бүртгэлтэй үйлчилгээ эрхлэгчдийг судалгаанд хамруулна.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

 

  • Хуулийн этгээдийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга;
  • Судалгаа шинжилгээний талаар болон ижил төрлийн ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, гүйцэтгэсэн ажлын жагсаалт;
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн баталгаажуулсан хуулбар;
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр ажиллах мэргэжлийн, туршлагатай боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга (анкет);
  • Судалгаа хийх аргачлалын талаарх танилцуулга;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.6-д заасан мэдэгдэл;
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 02 дугаар сарын 15 -аас 2022 оны 02 дугаар сарын 22 -ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

  1. Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо 

                     Метро бизнес төв, А-блок, 5 давхар

                     Д.Сүхбаатарын гудамж-13

                     Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033

                     Утас:  304258