Home / Articles / Урьдчилсан цахим мэдээлэлгүй шуудангийн илгээмжийг АНУ-ын хилээр...
Урьдчилсан цахим мэдээлэлгүй шуудангийн илгээмжийг АНУ-ын хилээр нэвтрүүлэх боломжгүй болж байна
2022-01-27

 
Урьдчилсан цахим мэдээлэлгүй шуудангийн илгээмжийг 
АНУ-ын хилээр нэвтрүүлэх боломжгүй болж байна

    АНУ 2018 онд “Синтетик мансууруулах бодисын наймаа болон түүнийг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх” хууль (Synthetics Trafficking & Overdose Prevention (STOP)  ActSTOP) Act/СТОП акт)-ийг баталсан.   Энэхүү хуулийн хүрээнд АНУ-ын Шуудан үйлчилгээний байгууллага (USPS) USPS) синтетик мансууруулах бодис болон бусад хууль бус бараа таваарыг шуудан илгээмжээр дамжуулан өөрийн орны хилээр нэвтрүүлэхээс сэргийлж Advance Electronic Data (AED) буюу олон улсын хил дамнан ирж буй эд бараа агуулсан шуудангийн илгээмжүүд урьдчилсан цахим мэдээлэлтэй байх шаардлагыг шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад тавиад байна.  Энэ шаардлагыг АНУ  2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд урьдчилсан цахим мэдээлэлгүй шуудангийн илгээмжийг хилээр нэвтрүүлэх боломжгүй болсныг мэдэгдсэн.

    Харин Монгол Улсын хувьд  дээрх шаардлагыг 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх тухай мэдээллийг Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ирүүлээд байна.

    Иймд Монгол Улсаас АНУ-руу бүх төрлийн шуудангийн илгээмжийг урьдчилан цахимаар мэдээллэж АНУ-ын хилээр нэвтрүүлэхээр болсныг үйлчлэгч, үйлчлүүлэгчдэд урьдчилан анхааруулж байгаа юм.

    АНУ-ын энэхүү зохицуулалт, шаардлагыг Дэлхийн шуудан холбооны байгууллага 2021 онд хүлээн зөвшөөрсөн бөгөөд цаашид Олон улсын стандарт болгон мөрдөхөөр ажиллаж байна.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 
Та бүхний мэдэж байгаачлан, 2018 онд батлагдсан Синтетик бодисын наймаа болон түүнийг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх хууль (STOP Act/СТОП акт)-ийн хүрээнд дээрх мэдээллийг шаарддаг болсон ба энэ нь опиоид болон бусд хууль бус бараа таваарыг шуудан илгээмжээр дамжуулан АНУ руу нэвтрүүлэх явдалтай тэмцэх зорилготой юм. Дэлхийн шуудангийн холбоо мөн 2021 оноос дээрхтэй ижил мэдээллийг шаарддаг болсон. Тиймээс энэхүү шаардлага нь дэлхийн стандарт болж байгаа бөгөөд АНУ тус шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар бид та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүслээ. Бид Монгол Улс СТОП акт-ын шаардлагаас түр хугацаанд дахин чөлөөлөгдөж байгааг дуулгахын ялдамд, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн эд бараа бүхий бүх илгээмжүүд урьдчилсан цахим мэдээллийг агуулсан байх шаардлагатай гэдгийг сануулан, үүнд бэлтгэхийг зөвлөж байна. USPS танай улсаас ирэх урьдчилсан цахим мэдээллийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй шуудан илгээмжүүдийг 2022 оны турш хүлээн авах хэдий ч, энэхүү чөлөөлөлт нь илгээмжүүд урьдчилсан цахим мэдээлэлтэй байх шаардлагыг биелүүлэхээр гаргаж буй ахиц дэвшлээс шууд хамаарна гэдгийг ойлгох нь тун чухал. USPS болон Гааль, хилийн хамгаалалтын байгууллагууд танай улсаас ирэх шуудан илгээмжийг тогтмол хянах бөгөөд бусад шуудан илгээгчдээс дамжуулан илгээмж илгээснээс шалтгаалан нийцлийн хуудас, эсвэл шуудан илгээмжийн хэмжээ огцом нэмэгдэх тохиолдолд одоогийн чөлөөлөлт цуцлагдаж болох бөгөөд энэ тохиолдолд танай улсаас ирэх эд бараа агуулж байгаа бүх илгээмжүүд 100% урьдчилсан цахим мэдээлэлтэй байх шаардлагатай болно. Бид танай шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай шууд болон Дэлхийн шуудангийн холбоогоор дамжуулан танай улс дээрх шаардлагыг аль болох хурдан, бүрэн биелүүлэх асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Олон улсын шуудангийн урсгалын аюлгүй байдлыг хангах, цаашлаад Америкийн ард түмний сайн сайхан, эрүүл мэндийг хамгаалах энэхүү чухал асуудалд анхаарлаа хандуулсанд талархал илэрхийлье. Албан бус орчуулга 2021 оны 12 дугаар сарын 22, Лхагва гариг Эрхэм хүндэт, Америкийн Нэгдсэн Улс олон улсын шуудангийн тогтолцооны аюулгүй байдлыг бататгах, мөн шуудан илгээмжээр дамжин Америкийн Нэгдсэн Улс руу хууль бус, аюултай бодис нэвтрэх явдал нэмэгдсэнтэй тэмцэх зорилгоор СТОП акт (Нийтийн хууль № 115-271, 8001-8009 хэсэг)-ыг 2018 онд баталсан билээ. СТОП актын дагуу Америкийн Нэгдсэн улс руу хаягалсан эд бараа агуулсан олон улсын бүх шуудан илгээмжийг урьдчилсан цахим мэдээлэлтэй (EAD) байхыг шаардаж байгаа юм. Урьдчилсан цахим мэдээллийн өгөгдөл нь Дэлхийн шуудангийн холбооны цахим мэдээлэл солилцох М33 (ITMATTv1) болон М41 (PREDES v2.1) стандартуудын шинэчлэгдсэн хамгийн сүүлийн хувилбарыг тухай бүрт хангах шаардлагатай. АНУ-ын СТОП акт нь дараах шаардлагуудыг агуулдаг. Үүнд: • 2020 оны 12 дугаар сарын 30-ны байдлаар Америкийн Нэгдсэн Улсын Шуудангийн үйлчилгээ (USPS) нь бусад бүх улсаас АНУ руу хаягласан эд бараа агуулсан нийт шуудангийн илгээмжийн PREDES бүхий ITMATT-ийг Америкийн Нэгдсэн Улсын Гааль болон хилийн хамгаалалтын байгууллагад 100% дамжуулах ажлыг зохион байгуулах ёстой. Гааль болон хилийн хамгаалалтын байгууллага USPS-тэй зөвшилцсөний үндсэн дээр аливаа нэг улс урьдчилсан цахим мэдээлэл дамжуулах хүчин чадал нь хангалттай бус, хууль бус илгээмж илгээх эрсдэл бага, мөн бусад аргаар хяналт тавьж болохуйц бага хэмжээний илгээмж илгээдэг гэж үзвэл тухайн улсыг дээрх шаардлагаас чөлөөлөхөөр шийдэж болно. • 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Гааль болон хилийн хамгаалалтын байгууллагын шийдвэрээр дээрх шаардлагаас чөлөөлөгдсөн улсаас ирсэн илгээмж болон Гааль болон хилийн хамгаалалтын байгууллага болон USPS-ээс бусад хэлбэрээр арга хэмжээ авсан тодорхой илгээмжүүдээс бусад PREDES бүхий ITMATT-гүй олон улсын илгээмжийг USPS нь Гааль болон хилийн хамгаалалтын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр хүлээн авахаас татгалзана. Нийт шуудан илгээмжийн урьдчилсан цахим мэдээллийг 100% дамжуулах дээрх шаардлагаас танай улсыг чөлөөлсөн хугацааг сунгахаар Гааль болон хилийн хамгаалалтын байгууллагаас шийдвэрлэсэн ба энэхүү сунгалт нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 1 жил хүртэлх хугацаатай байхыг энэхүү захидлаар та бүхэнд мэдэгдэж байна. Энэ чөлөөлөлт нь зөвхөн АНУ руу шууд илгээж буй илгээмжүүдэд л хамаарах бөгөөд бусад шуудан үйлчилгээ үзүүлэгчээр дамжин хийгдэж буй нээлттэй транзит илгээмжүүдэд хамаарахгүй юм. Хаалттай транзит илгээмжүүдийн хувьд, танай ачааг USPS хүлээж авах асуудлаар транзит үйлчилгээ үзүүлэгч нартайгаа хамтран ажиллахыг та бүхэнд зөвлөж байна. Энэхүү чөлөөлөлт нь 2023 оны хуанлийн жил эхлэхээс өмнө дахин сунгагдах боломжтой, мөн эрсдэлийн үнэлгээ өөрчлөгдсөн нөхцөлд 2022 он дуусахаас өмнө хэдийд ч цуцлагдах боломжтой юм. Үүнээс гадна бид та бүхнийг урьдчилсан цахим мэдээлэл шаардахгүй, эд бараа агуулаагүй шуудан илгээмжүүдийг (захидал харилцаа, бичиг баримт г.м) урьдчилсан цахим мэдээлэл шаардах илгээмж, хайрцагнуудаас ялгах, зориулалтын шуудангийн хайрцагт ангилах, урьдчилсан цахим мэдээлэл шаардахгүй илгээмжүүдийг тусад нь илгээх, илгээмжийн зөв дэд ангилалд (Кодын жагсаалт 117-ын дагуу) хуваарилах үйл ажиллагааны үр ашигтай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг санал болгож байна. Хэдийгээр танай улс түр хугацаанд дээрх шаардлагаас чөлөөлөгдөж байгаа ч, бид танай байгууллага урьдчилсан цахим мэдээллээ үргэлжлүүлэн илгээнэ гэсэн хүлээлттэй байгаа ба урьдчилсан цахим мэдээллийг АНУ-д хүргүүлэх СТОП акт-ын энэхүү зайлшгүй шаардлагыг биелүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг уриалж байна. Гааль болон хилийн хамгаалалтын байгууллага танай улсыг шаардлагаас чөлөөлөхөд авч үзсэн эрсдэлийн хүчин зүйлүүдэд өөрчлөлт орсон гэж үзсэн нөхцөлд тус чөлөөлөлт хэдийд ч цуцлагдах боломжтой учир шаардлагыг биелүүлэхээр авах арга хэмжээнүүд нь маш чухал. Дээрх урьдчилсан цахим мэдээллийн шаардлага нь Дэлхийн шуудангийн холбооны Конвенцийн журмын 08-002, 17-107, 17- 216 дугаар зүйлүүд, бусад дүрмүүд болон АНУ-ын СТОП акт хуультай нийцэж байгаа юм. Чөлөөлөлтийн үргэлжлэх хугацаа нь урьдчилсан цахим мэдээллийг 100% дамжуулах шаардлагыг биелүүлэхээр гаргаж буй ахиц дэвшлээс хамаарна. Танай байгууллагад хүргүүлсэн энэхүү захидал (мөн танай улсыг шаардлагаас чөлөөлсөн тухай)-ыг нууцын зэрэглэлтэй мэдээлэл хэмээн авч үзэхийг бид та бүхнээс хичээнгүйлэн хүсч байгаа бөгөөд хязгаарлагдмал хүрээнд, заавал мэдэх шаардлагатай нөхцөлд өөрийн улсын засгийн газрын түвшинд эсвэл илгээмжийн транзит болон дамжин өнгөрөх үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор үйл ажиллагаа үзүүлэгчид мэдээллэхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байхыг хүсье.