Home / Articles / Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх...
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ
2021-10-15
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ
 

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ.

Дэлгэрэнгүй: http://www.icttc.edu.mn/consult_news/9

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их  сургуулийн  Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтаар Зөвлөх болон Мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.

Зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагаа 

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын даргын 2020 оны 12-р сарын 25-ны A-148 тоот тушаалаар шинэчлэн батлагдсан “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох” журамд заасан шаардлага, болзлыг хангасан хүмүүсийг сургалтанд бүртгэнэ. 

Зэрэг горилогч болон эрхийн сунгалт хийлгэх мэргэжилтэн “Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын 4, 6 дугаар хэсгийн заалтын дагуу материалыг бэлтгэж урьдчилан шалгуулна.

Мэргэшлийн зэрэг олгох сургалтыг дараах агуулгын хүрээнд бэлтгэн зохион байгуулж байна. 

  1. ХХМТ-ийн салбарын хөгжлийн бодлого, чиг хандлага
  2. Салбарын хууль, эрх зүйн асуудал
  3. Салбарын оюуны өмч, патентын асуудал, стандартжуулалтын бодлого, хэрэгжүүлэлт
  4. Салбарын шинжлэх ухаан, техникийн дэвшил, инновацийн асуудал
    • Цахим засаглал
    • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудит
    • Салбарын хүний нөөц, оюуны хөгжил
    • Санхүүжилт, хөрөнгө оруулалт, бизнес, маркетингийн асуудал
    • Судалгаа, боловсруулалтын ажил
    • Компьютерийн инженерчлэл, микропроцессорын техник
    • Програм хангамж, хиймэл оюун ухаан
    • Мэдээллийн сүлжээ
    • Мэдээллийн систем, нууцлал, аюулгүй байдал
    • Сансрын холбоо
    • Тоон телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлэг
    • Оптик холбооны технологи
    • Өндөр хурдны утасгүй холбооны технологи, ирээдүйн хөгжлийн хандлага
  5. Нийгэм эдийн засгийн хөгжил ба МХХТ

Дэлгэрэнгүй: http://www.icttc.edu.mn/consult_news/9