Home / Articles / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 100 МОД ТАРИЛАА
2021-10-04
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 100 МОД ТАРИЛАА ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН  100 МОД ТАРИЛАА

2021.10.04

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “ZTE Mongolia” компанитай хамтран Радио өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн хашаандаа 100 мод тарих бүтээлч ажлыг зохион байгууллаа.

 

Мод тарьж  нөхөн сэргээлт хийх нь байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах, цөлжилтөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хорооны нийт албан хаагчид мод тарих ажилд идэвхтэй оролцлоо. Тус хорооны дарга Г.Чинзориг нийт албан хаагчдадаа болон “ZTE Mongolia” компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид мод тарих ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.