Home / Articles / Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28-р...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28-р тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
2021-08-24

Хийгдэх ажил

Хууль, журмын заалт

Хэн

Хугацаа

1

Мэдэгдэл ирүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн буюу радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг гаргах

Журмын 2.1.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  энэхүү журмын 3.7-д зааснаас бусад радио, телевизийн ҮНДСЭН СУВГИЙН ЖАГСААЛТЫГ ЭЗЭМШЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАМТ сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 

ХХЗХ

 

 

 

 

2021.08.20

 

 

 

2

Мэдэгдлийн маягт гаргах

Журмын 2.3.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.

ХХЗХ

 

2021.08.23

 

3

Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ

 ХХЗХ-нд хүргүүлэх

Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх МЭДЭГДЛИЙН МАЯГТЫГ БӨГЛӨН,

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9.1-46.9.3 заасан дараах баримтыг бүрдүүлэн хуульд заасан хугацаанд ирүүлнэ. Мэдэгдлийн маягт бөглөхдөө дараах баримт бичиг, мэдээллийн хамт ирүүлнэ. Үүнд:

  1. Сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар тогтоосон цагийн хуваарь
  2. Ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж байсан 3-аас доошгүй зар сурталчилгаа нэвтрүүлэх гэрээ;
  3. Хуулийн 46.8-д нийцсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнийн санал

Нэмэлт тайлбар: Мэдэгдлийн маягтад 2 ба 3 дахь баримт, мэдээллийг хавсаргаж ирүүлэхгүй байж болох нөхцлийг тайлбарласан байгаа болно.

Жагсаалтад орсон радио, телевиз

2021.09.10

-наас өмнө

(09.09-ны 17.30-с өмнө)

5

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг нийтлэх

Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.8-д заасны дагуу хянаж бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

ХХЗХ

2021.09.13

6

Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны хуваарь, цаг гаргахад баримтлах  зарчимаа тодорхойлсон байх

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахад баримтлах зарчим, дүрмээ тодорхойлж, нам, эвсэл, нэр дэвшигчдэд болон олон нийтэд ил тод мэдээлэх

МҮОНРТ

2021.09.02-ны өдрөөс өмнө

 

7

Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн, хуваарь цагийн саналаа хүргүүлэх

Журмын 2.14.

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хуваарь цаг боловсруулахад баримталсан зарчмын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

МҮОНРТ

 

 

2021.09.04-ний өдрөөс өмнө

8

Олон нийтийн радио, телевизийн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн, хуваарь цагийг батлах

Хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг

Журмын 2.13, 2.14.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр хуульд нийцүүлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө батална. Баталсан хуваарь, цагийг олон нийтийн радио, телевизэд хүргүүлнэ.

ХХЗХ

2021.09.11-ний өдрөөс өмнө

10

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Радио, телевиз

2021.09.18-ны өдрөөс эхлэн -2021.10.08-ны өдрийг дуустал

11

 

Ухрааж, нөхөх үйлчилгээг зогсоох

Журмын 4.1.3. 

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу өөрийн сүлжээгээр дамжиж байгаа сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн ухраах, нөхөж үзэх үйлчилгээг санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас эхлэн санал авах хугацаа дуусах хүртэл зогсоох; энэ талаар хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх

ОСДҮЭ,

Интернэтэд суурилсан ОСДҮЭ (OTT)

2021.10.09-ний 00:00 цагаас эхлэн 2021.10.10-ны 22:00 цаг хүртэл

12

Сурталчилгаа нэвтрүүлсэн тайланг нийтэд мэдээлэх, ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх

Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг

Сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр  хүргүүлнэ.

Радио, телевиз

2021.10.18-

-ны өдрийн дотор

13

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах

Журмын 3.14.

Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

Радио, телевиз

2022.04.09

хүртэл

 

САНАЛ АВАХ ӨДӨР

2021.10.10