Home / Articles / Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний...
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
2021-07-09

САНАЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

2021 оны эхний хагас жилийн тайлан

    Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ын дагуу үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тус хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн санал гомдлыг Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв,  албан бичиг, утас, имэйл болон биеэр гэсэн хэлбэрүүдээр хүлээн авдаг.

    2021 оны эхний хагас жилд тус хороонд нийт- 585 хүсэлт хүлээн авснаас, үүнээс гомдол- 393, санал – 34, хүсэлт – 57, өргөдөл-2, шийдвэр – 99 ирсэн байна.

Гомдол, санал ирсэн хэлбэр

бичиг

утас

11-11 төв

биечлэн, имэйл

нийт

Санал, хүсэлт

12

20

13

3

48

Гомдол

47

255

69

22

393

Өргөдөл

1

 

 

1

2

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

30

 

 

 

30

ЦСО эрүүл ахуйн дүгнэлт

13

 

 

 

13

Шийдвэр

99

 

 

 

99

    Мэдэгдэл, шийдвэр гэдэг нь нэр бүхий веб сайт болон фэйсбүүк хуудасны мэдээлэл нь хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, зохиогчийн эрхийн зөрчил мөн бодит бус мэдээлэл болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон талаар Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн шийдвэрүүд юм.

Ирсэн гомдлыг агуулгаар нь ангилан доорх хүснэгтэд үзүүллээ.

Гомдлыг агуулгаар нь ангилж үзвэл

Үйлчилгээний чанар (Ярианы чанар, интернетийн хурд гэх мэт)

182

Үйлчилгээний төлбөр, үнэ тариф

213

Цахим орчин дахь гомдол

123

Радио дамтамжийн нөлөөлөл

30

Радио долгионы үүсгэх цахилгаан соронзон оронгийн хүний биед үзүүлэх нөлөө

13

ХХЗХ-ны үйл ажиллагаа, эрх үүрэгтэй холбоотой

14

Бусад

10

    Тус хороонд хуулиар олгогдсон гомдол хүлээн авах шийдвэрлэх эрх мэдлийн хүрээнд хамаарах агуулгаар ангилж харуулсан болно. Дээрх хүснэгтээс харахад иргэдээс ихэвчлэн төлбөр тооцоо үнэ тариф, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой үл ойлголцол үүсдэг талаарх гомдол ихэнхи хувийг эзэлж байна. Ийм төрлийн гомдлыг тус хороо нь хүлээн аваад холбогдох үйлчилгээ эрхлэгч байгууллага аж ахуйн нэгжид  шилжүүлэн хэрхэн шийдвэрлэсэн талаараа гомдол гаргагч этгээд болон тус хороонд эргэн хариу өгөхийг үүрэг болгох, тайлбар мэдээлэл өгөх зэргээр шийдвэрлэдэг. Холбогдох үйлчилгээ эрхлэгчээс гомдлыг хэрхэн барагдуулсан талаар хариу ирүүлсний дараа гомдлыг хааж, шийдвэрлэсэнд тооцдог.

    Гомдлыг үйлчилгээ эрхлэгчийн төрлөөр нь ангилан ямар төрлийн үйлчилгээтэй холбоотой гомдол ирж байгаа талаар дараах хүснэгтэд үзүүллээ.

Гомдол ирсэн салбараар нь ангилж үзвэл

хүсэлт

гомдол

санал

өргөдөл

шийдвэр

Үүрэн холбоо

1

77

6

1

 

АйПи ТВ

1

205

17

 

 

ОСДҮЭ

1

44

4

 

 

Өргөн нэвтрүүлэг

1

8

2

 

 

Тусгай дугаар

 

3

1

 

 

Цахим орчин (веб сайт, цахим тоглоом, фэйсбүүк)

9

18

 

1

99

Интернэтийн үйлчилгээ эрхлэгч

 

5

 

 

 

Шуудан

 

20

1

 

 

Суурин

 

3

 

 

 

Радио давтамжийн харилцан нөлөөлөл

30

 

 

 

 

ЦСО эрүүл ахуйн дүгнэлт

13

 

 

 

 

ХХЗХ-ны үйл ажиллагаа,эрх үүрэгтэй холбоотой

1

10

3

 

 

Эцэст нь тус хороонд ирсэн гомдлын шийдвэрлэлтийн талаар доорх хүснэгтэд үзүүлэв. Шийдвэрлэлт

Албан тоотоор хариу өгсөн

110

Холбогдох арга хэмжээ авсан

30

Холбогдох үйлчилгээ эрхлэгчид дамжуулан шийдвэрлэсэн

230

Зөрчлийн хэрэг үүсгэсэн

2

Хэмжилт, шалгалт хийсэн

42

Тайлбар мэдээлэл,өгч шийдвэрлэсэн

135

Гомдлоо татсанбуцсан

10

 

--оОо--