Home / Articles / ХХЗХ-ноос нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн эфир...
ХХЗХ-ноос нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн эфир тасарсан асуудлаар холбогдох газруудтай уулзалт зохион байгууллаа
2021-07-07
ХХЗХ-ноос нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн эфир тасарсан асуудлаар холбогдох газруудтай уулзалт зохион байгууллаа ХХЗХ-ноос нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн эфир тасарсан асуудлаар холбогдох газруудтай уулзалт зохион байгууллаа

2021.07.07

“Монголын цахилгаан холбоо” ХК болон хэрэглэгчдээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу “МЦХ” ХК-ийн “National КаТВ” олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээнээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий өргөн нэвтрүүлгийн 9 телевизийн эфир 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тасарсан шалтгааныг тодруулах, зөрчлийг арилгуулах асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлүүлэхээр “Монголын цахилгаан холбоо” ХК болон Монголын телевизүүдийн холбоотой 3 талт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар үүссэн нөхцөл байдлын шалтгаан нөхцлийг тодруулах, талуудын санал, байр суурийг сонсох, хууль тогтоомжид заасан  харилцаа холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдлыг хангаж ажиллах, иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хүндэтгэн хууль тогтоомжийн дагуу асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

 
 

Уулзалтын дараа  “МЦХ” ХК-ийн олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээнээс хөтөлбөр дамжуулалтаа салгасан гэх нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн удирдлагуудтай уулзаж,  шалтгаан нөхцөлийг тодрууллаа.

Уулзалтын үр дүнд ХХЗХ-ны дарга Г.Чинзориг хэрэглэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны 15 цагт хөтөлбөр дамжуулалтаа зогсоосон гэх өргөн нэвтрүүлгийн 9 телевизэд сигналаа хэвийн өгөхийг, мөн Монголын телевизүүдийн холбоо болон “Монголын цахилгаан холбоо” ХК-д хөтөлбөр дамжуулалтын гэрээгээ яаралтай эцэслэн баталгаажуулах санал, зөвлөмжийг өглөө.