Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын...
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2021-05-31
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

       Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ирээдүйн хөгжил, эрх зүйн орчин, шинэ технологи, инновацийн судалгаа, шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

       Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун, Хуулийн хэлтсийн дарга Т.Ууганбат, Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран, Монгол Улсын Их Сургуулийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа болон талуудын хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөл оролцов.