Home / Articles / Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа
2021-05-10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит  сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг  хүлээн авч, бүртгэх ажил дууслаа

2021.05.10

Харилцаа холбоооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41.11, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 32 тоот тогтоолоор батлагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын 2.1- т  заасныг үндэслэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх нийт 211 (Улаанбаатар хот, орон нутгийн нийт 148 телевиз, 63 радио) тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс  зөвхөн үндсэн сувгаар буюу 161 радио, телевизийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт 2021 оны 4-р сарын 23-ны өдөр өөрийн цахим хуудсаар гаргаж, нийтэд мэдээлсэн.

                Дээрх радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтад орсон 161 радио, телевиз (Улаанбаатар болон орон нутгийн 110 телевиз, 51 радио) нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт заасны дагуу  сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ  хуульд заасан баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хүргүүлж, бүртгүүлэх үүрэгтэй юм.

                Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 (41.9 дэх хэсгийн 41.9.1, 41.9.2 болон 41.9.3 заалтууд), 41.11 дэх хэсгүүд, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 2.11 дэх хэсэгт тус тус заасан  чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх жагсаалтад орсон нийт 161 радио, телевизээс сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг хуульд заасан баримт бичгийн хамт хүлээн авч, хянаж үзэхэд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн 25 радио, телевиз, сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг огт ирүүлээгүй 7 радио, телевиз бүртгэгдсэн байна.

                Ийнхүү радио, телевизүүдээс ирүүлсэн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41.9, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын 2.7, 2.8-д заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзээд  Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий нийт 126 радио, телевизийг ( Улаанбаатар хотод 36 телевиз, 22 радио, орон нутагт 58 телевиз, 13 радио)   бүртгэж, Хорооны хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн хавсралтаар бүртгэсэн жагсаалтыг гаргалаа.

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10-т заасны дагуу зөвхөн бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй гэж заасан байдаг.

Радио, телевизүүдээс сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлж, бүртгүүлсэн байдал:

Үйл ажиллагаа явуулж буй байршил

Тусгай зөвшөөр-лийн ангилал

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо

Мэдэгдэл ирүүлэх эрхтэй

Хянаж бүртгэсэн дүн мэдээ

Ирүүлсэн, шаардлага хангасан

Сурталчилгаа нэвтрүүлэхгүй

Ирүүлээгүй

УБ хот

Өргөн нэвтрүүлгийн телевиз 

18*

17

16

1

          -

Арилжааны телевиз

65*

31

20

8

         3

Радио

33*

30

22

7

         1

Орон нутаг

Өргөн нэвтрүүлгийн телевиз 

56

53

49

2

         2

Арилжааны телевиз

9

9

9

0

          -

Радио

30

21

13

7

         1

Нийт тооо

211

161

129

25

         7

         Тайлбар: * тэмдэглэгээтэй тоонд МҮОНРТ –ийн сувгуудыг оруулаагүй болно.