Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн хуудас
Нам, эвсэл, нэр дэвшигч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгаанд цахим хуудас ашиглах тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.
42.2.Нэр дэвшигч энэ хуулийн 42.1.1, 42.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах цахим хуудас бүртгүүлэх хүсэлт /албан бичиг эсвэл өргөдөл/.
2. Дээрх маягтыг үнэн зөв, бүрэн бөглөж хавсаргах.
Доорх холбоосоор цахимаар бүртгүүлэх боломжтой
http://burtgel.crc.gov.mn