Home / Articles / Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
2021-04-09

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

Файл хэлбэрээр татаж авах

Хийгдэх ажил Хууль, журмын заалт Хэн Хугацаа
1 Тусгай зөвшөөрлийн эзэмшлийн мэдээллийг  шинэчлэх

Журмын 2.1.

Радио, телевиз нь 2020 оны 12-р сараас хойш тусгай зөвшөөрлийн эзэмшилд өөрчлөлт орсон бол Зохицуулах хороонд мэдэгдэх;

Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн эзэмшилд өөрчлөлт орсон эсэхийг хянаж, эзэмшлийн мэдээллийг шинэчлэх

Радио, телевиз ХХЗХ 2021.04.20-ноос өмнө  
2   Мэдэгдэл ирүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн буюу радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг гаргах  

Журмын 2.1.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  энэхүү журмын 3.12-т зааснаас бусад радио, телевизийн ҮНДСЭН СУВГИЙН ЖАГСААЛТЫГ ЭЗЭМШЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХАМТ сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 30-с доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

ХХЗХ   2021.04.23  
3 Мэдэгдлийн маягт гаргах

Журмын 2.3.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.

ХХЗХ   2021.04.23  
4 Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ  ХХЗХ-нд хүргүүлэх

Журмын 2.5

Мэдэгдэл ирүүлэх эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сурталчилгаа нэвтрүүлэх МЭДЭГДЛИЙН МАЯГТЫГ БӨГЛӨН, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9.1-42.9.3 заасан дараах баримтыг бүрдүүлэн хуульд заасан хугацаанд ирүүлнэ.

  1. СУРТАЛЧИЛГААНЫ НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН ЦАГИЙН ХУВААРЬ
  2. Хуулийн 41.8-д заасан хугацаанд хийсэн хоёроос доошгүй ЗАР СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ГЭРЭЭ;
  3. Хуулийн 41.8-д нийцсэн СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ҮНИЙН САНАЛ
Жагсаалтад орсон радио, телевиз 2021.05.10 -наас өмнө
5 Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг нийтлэх

Журмын 2.11.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.8-д заасны дагуу хянаж бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.  

ХХЗХ 2021.05.14
6 Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны хуваарь, цаг гаргахад баримталсан зарчимаа ил тод мэдээлэх

Журмын 2.13.

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахад  баримталсан зарчим, дүрмээ нам, эвсэл, нэр дэвшигчид болон олон нийтэд ил тод мэдээлэх

МҮОНРТВ 2021.05.06
  7 Олон нийтийн радио, телевиз сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн, хуваарь цагийн саналаа хүргүүлэх

Журмын 2.14.

Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, хуваарь цаг боловсруулахад баримталсан зарчмын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-с доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.  

      МҮОНРТВ     2021.05.07-ноос өмнө
8 Олон нийтийн радио, телевизийн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн, хуваарь цагийг батлах

Журмын 2.15, 2.16.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хуульд нийцүүлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-с доошгүй хоногийн өмнө баталж,баталсан хуваарь, цагийг олон нийтийн радио, телевизэд хүргүүлнэ.

ХХЗХ 2021.05.14 -ны дотор
9 МҮОНРТ төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг ил тод мэдээлэх

Журмын 2.17.

Олон нийтийн радио, телевиз нь Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийг өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

МҮОНРТ 2021.05.18  
10 Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэг Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Радио, телевиз 2021.05.24-ний өдрөөс эхлэн -2021.06.07-ны  өдрийн  23:59 цагаас өмнө  зогсооно.
11 Ухрааж, нөхөх үйлчилгээг зогсоох

Журмын 4.1.3.

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу өөрийн сүлжээгээр дамжиж байгаа сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн ухраах, нөхөж үзэх үйлчилгээг санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас эхлэн санал авах хугацаа дуусах хүртэл зогсоох; энэ талаар хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх

ОСДҮЭ, Интернэтэд суурилсан ОСДҮЭ (OTT) 2021.06.08-ны 00:00 цагаас эхлэн 2021.06.09-ны 22:00 цаг хүртэл
12 Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх, ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх  

Хуулийн 34.5.

Журмын 5.8 Сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр 10 хоногийн дотор хүргүүлнэ.  

Радио, телевиз 2021.06.17 -ны өдрийн дотор
13 Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах Журмын 3.21. Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож 6 сараас доошгүй хугацаагаар хадгална. Радио, телевиз 2021.12.09 хүртэл

Файл хэлбэрээр татаж авах

САНАЛ АВАХ ӨДӨР

2021.06.09