Home / Articles / Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA...
Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой боллоо
2021-04-06
Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой боллоо Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг E-MONGOLIA төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээс авах боломжтой боллоо

Харилцаа холбооны зохицуулах хороон нь Монгол Улс “Цахим үндэстэн” болох, төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим шилжилт хийх ажлын хүрээнд Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг үе шаттай цахимжуулан www.license.crc.gov.mn цахим хуудсыг ажиллуулдаг билээ.  www.license.crc.gov.mn цахим хуудсыг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем www.e-mongolia.mn  цахим хуудастай холбосноор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 22 үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой боллоо.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь www.e-mongolia.mn болон www.license.crc.gov.mn цахим хуудас ашиглан Харилцаа холбооны салбарын доорх үйлчилгээг авах боломжтой.

  1. Бүртгэлийн гэрчилгээ авах
  2. Интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авах
  3. Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  4. Радио давтамж ашиглах эрхийн бичиг авах
  5. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  6. Сансрын хөдөлгөөнт холбооны тусгай зөвшөөрөл авах
  7. Суурин холбооны тусгай зөвшөөрөл авах
  8. Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ
  9. Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тохирлын гэрчилгээ, баталгаажуулалт
  10. Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших ашиглах
  11. Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
  12. Үүрэн холбооны тусгай зөвшөөрлийн сунгалт
  13. Үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  14. Арилжааны радио  (Хэт богино долгион) үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  15. Интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  16. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Бусад)
  17. Олон суваг дамжуулах үйлчилгээнд радио давтамж ашиглах, тусгай зөвшөөрөл авах (Хиймэл дагуулаар дамжуулах)
  18. Радио давтамжийн тусгай зөвшөөрөл сунгалт-Арилжааны радио
  19. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  20. Сансрын холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  21. Сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах
  22. Төлбөртэй телевизийн тусгай зөвшөөрөл авах