Home / Articles / Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд...
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
2021-05-25

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл
хүсэгчдэд  зориулсан зөвлөмж

Хуулийн этгээд Та Шуудангийн тусгай зөвшөөрөл сонирхож байгаа бол холбогдох дараах хууль, дүрэм, журам, баримт бичгүүдийг судалсан байх.

Хуулиуд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
  • Харилцаа холбооны тухай хууль
  • Шуудангийн тухай хууль
  • Гаалийн тухай хууль
  • Холбогдох бусад хууль

Дүрэм:

  • Шуудангаар үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм

Журмууд:

  • Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам
  • Улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн журам
  • Харилцаа холбооны салбарын үйлчилгээний үнэ тарифыг хянах журам
  • Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний гэрээт салбарыг бүртгэх журам
  • Шуудангийн харилцан холболтын журам

Баримт бичгүүд:

  • Харилцаа холбооны сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал
  • Улс хоорондын шуудангийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага
  • Шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага
  • Улс хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах “А” ангиллын тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлага

Шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангиллыг хүснэгт 1-т харуулав.

Ангилал

Төрөл

Хамрах хүрээ

1

“А” ангилал. Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх

Шуудангийн сүлжээ

Улс хооронд

Хот хооронд

Хот суурин газарт

2

“Б” ангилал. Шуудангийн үйлчилгээ эрхлэх

Үндсэн

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

Логистик

Буухиа

Улс хоорондын шуудангийн илгээлт

Шуудангийн захиалгат болон нэмэлт

Хүснэгт 1. Тусгай зөвшөөрлийн ангилал

 

Нэр томьёо:

Сүлжээ: Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;

Шуудангийн үйлчилгээ: үйлчлүүлэгчээс шуудангийн илгээмж хүлээн авч шуудангийн сүлжээгээр дамжуулан хаягласан эзэнд нь хүргэх нэгдмэл үйл ажиллагааг;

Дээрхи ангилалуудыг товч тайлбарлавал:

Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх:

Ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллах харилцан холболтын гэрээ байгуулан өөрийн салбар цэгээр дамжуулан шуудангийн үйлчилгээ эрхлэх;

Шуудангийн үндсэн үйлчилгээ - Хамрах хүрээ нь дотоод болон улс хооронд.

Шуудангийн үндсэн үйлчилгээ, цахим шуудангийн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, шуудангийн марк, дотоодын болон улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээ, шуудангаар дамжих нийгэмд чиглэсэн үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлэхийг хэлнэ;

Шуудангийн логистик үйлчилгээ- Хамрах хүрээгээр нь дотоодын болон улс хоорондын гэж хуваадаг бөгөөд МУ-ын MNS 5970:2009 стандартаар тодорхойлсон үйлчилгээ эрхлэх;

Буухиа- Тусгай таних тэмдэг бүхий дугтуй, хайрцаг сав, богцонд савлагдсан, хаягт эзэнд нь хамгийн шуурхай, богино хугацаанд хүргэгдэх шуудангийн бие даасан салбар;

Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ- МУ-ын MNS 5380-1:2004, MNS 5380-2:2004 стандартаар тодорхойлогдсон үйлчилгээ бөгөөд 2 улсын хооронд улс хоорондын илгээлтийн үйлчилгээ эрхлэхийг хэлнэ;

Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ - Шуудангийн сүлжээгээр дамжуулах болон бусад төрлийн шуудангийн үйлчилгээ; (захиалгат худалдаа, хүргэлт г.м)

Ангилалуудын дагуу тусгай зөвшөөрөл авахад дараах материалуудыг бүрдүүлнэ.

Бүрдүүлэх баримт
 бичгүүд

"А" ангилал Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх

"Б" ангилал

Шуудангийн үйлчилгээ эрхлэх

 

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

 

Хот суурин газар

Хот хооронд

Улс хооронд

Үндсэн

Логистик

Буухиа

Улс хоорондын шуудангийн илгээлт

Шуудангийн захиалгат болон нэмэлт

 

1

Тусгай зөвшөөрөл хүссэн  албан бичиг

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

2

Тусгай зөвшөөрөл хүссэн  өргөдөл
/хавсралт 1/

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

Компанийн тухай ерөнхий мэдээлэл

3

Улсын бүртгэлийн гэрчилгээ

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

4

Компанийн дүрмийн хуулбар

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

5

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Иргэн бол иргэний үнэмлэхний нотириатчаар гэрчлүүлсэн хуулбар)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

6

Бизнес төлөвлөгөө

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

7

Компанийн ажлын туршлага болон мэргэжлийн боловсон хүчний танилцуулга

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

8

Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар

 

 +

 +

 

 

 

 

 +

 

9

Гаалийн хяналтын бүсийн талбайтайг нотолсон тодорхойлолт

 

 

 +

 

 

 

 

 +

 

Санхүүгийн үзүүлэлтүүд

10

Татварын  газраар баталгаажуулсан санхүүгийн тайлан (сүүлийн байдлаар)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

11

Үйл ажиллагаагаа явуулах мөнгөн хөрөнгийн эргэлт /сая төг/

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

12

Тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн тооцоо   

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

13

Үйлчилгээний үнийн санал (үйл ажиллагааны өртөг, зах зээлийн жишиг үнээр үйлчилгээний үнийг тогтоох)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

Технологи ажиллагаа

14

Хяналтын хугацаа, хүргэлтийн график, маршрут

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

15

Технологи ажиллагаанд хөтлөгдөх анхан шатны
маягтууд /дотуур, гадуур дагаварууд, эдийн тодорхойлолт, гардуулалтын дэвтэр г.м/-ын загвар

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

Техникийн үзүүлэлтүүд

16

Хэрэглэгдэхүүнүүдийн  иж бүрдлийг /шуудангийн өдрийн тэмдэгт, аюулгүй байдлын тэмдэгтүүд/ 

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

17

Хүргэлтийн машины хангалт

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

18

Илгээмжийг жигнэх жин (СХҮТ-ийн баталгаажуулалттай)

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 +

 

Гадаад харилцагч

19

Хилийн чанадад хамтран ажиллах аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

 

 

 +

 +

 +

 +

 +

 

 

20

Гадаад харилцагчийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

 

 

 +

 +

 +

 +

 +

 

 

21

Гадаад харилцагчийн тухайн улсад татвар төлсөн тухай мэдээлэл

 

 

 +

 +

 +

 +

 +

 

 

                       

Хүснэгт 2. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Нийтлэг тавигддаг асуулт, хариулт

  1. Шуудангийн логистик тээвэр зууч хоёр юугаараа ялгаатай вэ?,

тусгай зөвшөөрлийг хаанаас авах вэ?

Логистик нь дотроо шуудангийн, ачаа тээврийн гэж 2 хуваагддаг. Шуудангийн логистик үйлчилгээ нь Монгол Улсад өөрийн гэсэн MNS 5970 : 2009 стандарттай бөгөөд шуудангийн үйлчилгээний нэг хэсэг болон дэлхий нийтэд хөгжин ирсээр байна. Үйлдвэрлэгчээс нь үйлчлүүлэгч захиалагчдад барааг шууд гараас гарт хүргэх үйлчилгээ юм. Үйлчлүүлэгч-захиалагч захиалга хийж шуудангийн логистикийн компаниуд холбогдох бүх үйл ажиллагааг өөрсдийн удирдлага зохион байгуулалтаар хийн үйлчлүүлэгчийн хүссэн цагт хүлээлгэн өгдөг.   

Тусгай зөвшөөрлийг ХХЗХ-ноос авах бөгөөд дээрхи хүснэгт 2-т заасан материалуудыг бүрдүүлдэг.

Харин ачаа тээврийн логистик-тээвэр зуучийн үйлчилгээ нь зөвхөн тээвэрлэлтийн зохицуулалтыг хийдэг бөгөөд ачааг захиалагч өөрийн биеэр хариуцан гаалийн бүрдүүлэлтийг хийж авдаг. Ачаа тээврийн логистик-тээвэр зуучын тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас авдаг. (УБТЗам, ГЕГ г.м)

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР