Home / Articles / Харилцаа холбооны салбарт олон жил өндөр үр...
Харилцаа холбооны салбарт олон жил өндөр үр бүтээлтэй ажилласан албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнагдлаа
2020-11-03
Харилцаа холбооны салбарт олон жил өндөр үр бүтээлтэй ажилласан албан хаагчид Төрийн дээд одон медалиар шагнагдлаа Харилцаа холбооны салбарт олон жил өндөр үр бүтээлтэй ажилласан албан хаагчид  Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

         2020.10.29

         Монгол Улсад Харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан хүндэтгэлийн баярын хурлыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.  Баярын хурлын үеэр Харилцаа холбооны салбарт олон жил өндөр үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн дээд одон медаль болон салбарын бусад шагналаар шагналаа. Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын ахлах мэргэжилтэн М.Наранбаатар, Суурин хяналтын ахлах инженер Ч.Энхболд, “Алтан гадас” одонгоор Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан, Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Т.Ганбат нар тус шагнагдсаныг Холбооны яамны сайд асан Д.Готов, Б.Баатар, И.Норовжав,  Дэд бүтцийн сайд асан Р.Сандалхан, Б.Жигжид,  Холбооны яамны орлогч сайд асан Д.Төгсөө, Харилцаа холбооны зохицуулах зөвлөлийн анхны дарга Л.Лантуу нар гардууллаа.