Home / Articles / ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс...
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
2020-09-18
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай  Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана

       Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Г.Давааням нарыг хүлээн авч уулзлаа.

      Уулзалтаар Улс хоорондын шуудан илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хор уршиг холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах талаар сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллах хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

       Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд " Цахим орчин болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл,  бодисын далд сурталчилгаа болж болзошгүй зар сурталчилгаа, клип нэвтрүүлэхгүй байх талаар харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулан ажиллах нь зүйтэй" гэдгийг онцлон тэмдэглэлээ.