Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинээр батлагдаж 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөдөр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, кабелийн суваг, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн дунд "Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үеэр ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын дарга А.Лувсан-Очир Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааг радио телевизээр нэвтрүүлэх, хяналт тавих журмыг танилцуулсан юм.