СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартыг шинэчлэн боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- MNS 6528:2015 Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь тухайн стандартыг боловсруулах чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлэх ба зөвлөхийн багт тавигдах шаардлагуудыг багийн гишүүд хамтран хангасан байна.
Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:
- Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
- Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
- Мэдээллийн технологи, мэдээлэл холбооны сүлжээ /барилгын доторх болон гадна кабель шугам, антен цамхаг, тоног төхөөрөмж гэх мэт/-ний төлөвлөлт, угсралт суурилуулалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
- Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
- Мэргэжлийн англи болон орос хэлний зохих түвшний мэдлэгтэй,
- Мэдээллийн технологи, мэдээлэл холбооны сүлжээний чиглэлээр баримт бичиг боловсруулах, орчуулах, судалгаа шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.
Сонирхсон этгээд мэдүүлгээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв А блок 5 давхар
Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033
Утас: 304258
Факс:327720
Харилцах албан тушаалтан:
Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын
мэргэжилтэн Ш.Болормаа
Утас: 99009906
Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn