Home / Articles / ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД Анхааруулга хүргүүлэх тухай
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД Анхааруулга хүргүүлэх тухай
2020-03-16
ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД Анхааруулга хүргүүлэх тухай ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД Анхааруулга хүргүүлэх тухай

Дэлхий нийтээр COVID 19 халдвар тархсантай холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал орох, гарах нислэгүүдийг зогсоосон тул улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа түр зогсоод байна.

Иймд цаг үеийн байдлаар шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тус хороотой харилцан зөвшилцөж зөвлөгөө авах, илгээмж саатуулан, үйлчлүүлэгчдийг хохироох асуудал гаргахгүйгээр хууль, дүрэм, журмын хүрээнд ажиллахыг анхааруулж байна.