Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт,хөгжлийн чиглэлээр 2006 онооё эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
Энэ жилийн Харилцаа холбооны зохицуулах хорооноос уламжлал болгон зохион байгуулах болсон тус зөвлөгөөний гол зорилго нь салбарын бодлого, зохицуулалтын чиг хандлагууд, 2018-2019 онд хийгдэж буй зохицуулалтууд, технологийн хөгжил дэвшил, тэднийг нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүн болон хорооны үйл ажиллагаа, тайлан мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах юм. Мөн Зүүн бүсийн аймгуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулан, салбарын мэргэжил нэгтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ба үйл ажиллагаа эрхэлдэг төр хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Энэ удаагийн Зөвлөгөөний онцлог нь Улаанбаатар хотоос орон даяар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон байгууллагуудын төлөөлөл мэргэжилтнүүд мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээ мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг өгөхөөр тус зөвлөгөөнд оролцож нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой зөвлөгөөн болох юм.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2019”
БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий
ХӨТӨЛБӨР
Сүхбаатар аймгийн Нутгийн удирдлагын ордон
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхим
9 дүгээр сарын 12-ны өдөр, Пүрэв гараг |
|
09:00 – 09:30 |
Бүртгэл |
09:30 - 10:00 |
ЗӨВЛӨГӨӨНИЙ НЭЭЛТ
|
"Салбарын эрх зүйн орчин, бодлого, зохицуулалт" Хурал даргалагч: З.Эрдэнэчулуун (ЗУХАГ-ын дарга) |
|
10:00 - 10:50 |
|
11:10 - 11:30 11:30 - 11:50 11:50 - 13:00 |
- Асуулт, хариулт |
Сэдэв: Харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал, чиг хандлага Хурал даргалагч: З.Амгалан (ХХЗХ-ны РДЗХГ-ын дарга) |
|
14:00 - 14:15 14:15 - 14:30 14:30 - 14:45 14:45 - 15:00 15:00 - 15:15 15:15– 15:30 |
|
15:45 - 16:00 16:00 - 16:15 16:15 - 16:30 16:30 - 16:40 |
|
17.40 - 22.00 |
|
09 дүгээр сарын 13-ны өдөр, Баасан гараг |
|
Сэдэв: "Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, хамтын ажиллагаа" Хурал даргалагч: Ч.Эрдэнэбулган (ХХЗХ-ны ЗЗҮТҮСГ-ын дарга) |
|
09:15 - 09:30 09:30 - 09:50 09:50 - 10:05 10:05 - 10:20 |
|
10:40 - 10:55 10:55 - 11:10 |
|
Сэдэв: Бүсийн шалгалтын ажлын хэсгийн тайлан |
|
11:10 - 11:30 11:30 - 11:50 11:50 - 12:10 12:10 - 13:00 |
|
Сэдэв: “Өргөн нэвтрүүлгийн хөгжил” хэлэлцүүлэг Чиглүүлэгч: С.Долгорсүрэн (ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга) |
|
14:00 - 15:40 |
Панелист:
|
“Харилцаа холбооны хөгжил орон нутагт” хэлэлцүүлэг Чиглүүлэгч А.Лувсан-Очир /МХХТХЗХ -ын дарга/ |
|
16:00 - 17:50 |
Хэлэлцүүлгээр зөвлөгөөнтэйхолбоотой асуулт, хариулт, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх гарц, бодлого, зохицуулалтын асуудлуудаар чөлөөтэй хэлэлцэнэ.
|
17:50 - 18:00 |
- “Харилцаа холбооны хөгжил -2019” Бүсийн зөвлөгөөний хаалт ХХЗХ-ны дарга Г.Чинзориг |
ХХМТГ – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
ХХЗХ - Харилцаа холбооны зохицуулах хороо
ЗУХАГ – Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар
ЗБХГ- Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар
РДЗХГ-Радио давтамжийн зохицуулалт хяналтын газар
ЗЗҮТҮСГ-Зах зээл үнэ тариф, үнэлгээ судалгааны газар
ШЗГ- Шуудангийн зохицуулалтын газар
ХХШБЗХ-Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтэс
ХАХХ-Хамтын ажиллагаа харилцагчийн хэлтэс
МХХТХЗХ- Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтэс
МАЧСЗМХ – Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтэс