Home / Articles / "Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг" инженерийн сургалт амжилттай...
"Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг" инженерийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
2013-10-22
"Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг" инженерийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. "Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг" инженерийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг” инженерийн сургалтыг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь эфирийн, кабелийн, сансрын телевизийн үйлчилгээ эрхлэгчид болон Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын инженер техникийн ажилчдад тоон өргөн нэвтрүүлгийн талаар ерөнхий ойлголт өгөхөөс гадна Монгол Улсад баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохицуулалтын талаар мөн тоон станцад ашиглагдах тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, бүтэц зэрэг онолын болоод техникийн мэдэгдэхүүн олгоход оршсон болно.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн Их Хурлаар 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улсуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр (GE-06) гаргасан. Өнөөгийн байдлаар дэлхийн олон орон аналоги системтэй радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжсэн бөгөөд Европын бүх орон 2015 онд, Ази, Номхон далайн бүсийн орнуудаас нилээд олон улс орон 2013 онд аналоги өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоохоо албан ёсоор зарласан байдаг.

Дээрх шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрт телевизийн өргөн нэвтрүүлгийг 2014 онд тоон технологид шилжүүлнэ” хэмээн заасан байдаг .

Одоогийн байдлаар дэлхий нийтээр газрын тоон телевизийн ISDB-T, DTMB, ATSC, DVB-T/T2 гэсэн үндсэн дөрвөн стандарт ашиглагдаж байгаагаас Монгол Улс DVB-T2 стандартыг сонгон хэрэгжүүлж байгаа ба орон даяар 2014 оны 7 дугаар сарын 31-нд телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд бүрэн шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

“Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамгийн чухал хэсэг болох боловсон хүчин сургах, мэргэшүүлэх нь уг хөтөлбөр амжилттай хэрэгжих нэг үндэс болох юм. Мөн энэхүү сургалт зохион байгуулагдсанаар тус салбарын инженер техникийн ажилчдад тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн системийн талаар туршлага судлах, өөр хоорондоо мэдээлэл солилцох чухал ач холбогдол бүхий томоохон арга хэмжээ болж өндөрлөв.

Дээрх сургалтад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ болон кабелийн телевиз, эфирийн телевиз, IPTV, эрдэм шинжилгээний байгууллага гэх мэт нийт 26 байгууллагын 80-аад инженер техникийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Тус сургалтанд тавигдсан илтгэлүүдийг та бүхэнд хүргэж байна.

Section 1-1 Тоон телевизийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ

Section 1-2 Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл

Section 1-3 Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт

Section 1-4 Улаанбаатар хотын тоон телевизийн газрын сүлжээний шийдэл

Section 2-1 Тоон телевизийн  өргөн нэвтрүүлгийн DVB-T2  систем

Section 2-2 Төр болон хувийн хэвшлийн оролцоо

Section 2.2.1-1 2014.07.31 нд Монгол Улс тоон системд шилжихэд төр ба хувийн хэвшлийн оролцоо

Section 2.2.1-2 Агаарын кабелийн телевизийн технологийн харьцуулсан  судалгаа

Section 2-3 Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн технологийн хөгжлийн хандлага

Section 3-1 Студийн дохио,тоон студийн өнөөгийн байдал технологийн цаашидын хандлага

Section 3-2 Тоон ТВ-ийн дамжуулах байгууламж

Section 3-3 DVB-T2 стандартын тоон телевизийн дахин дамжуулах станц

Section 3-4 DVB-T2 стандартын тоон дамжуулах станцын нэвтрүүлэгч /SLx8000/

Эх сурвалж: www.itpta.gov.mn