Home / Articles / МЭДЭЭЛЭЛ
МЭДЭЭЛЭЛ
2013-10-11

Монгол улсын нутаг дэвсгэрт  утасгүй интернетийн үйлчилгээнд ашиглах радио давтамж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх олгох уралдаант шалгаруулалтын тухай

                                                                                                     

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 47-р тогтоолын дагуу “Монгол Улсын нутаг дэвсгэрт  утасгүй интернетийн үйлчилгээнд ашиглах радио давтамж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн эрх олгох”/ХХЗХ_WIFI/2013/ тоотуралдаант шалгаруулалтыг2013 оны 08дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны09дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарласан. Уралдаант шалгаруулалтын урилгыг Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсаар 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд мэдээлж, зарласан.

Уралдаант шалгаруулалт зарласан 30 хоногийн хугацаанд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс уралдаант шалгаруулалтын баримт бичиг худалдан авах, уралдаант шалгаруулалтын материал илүүлсэн нэг ч хуулийн этгээд байгаагүй болно.

Иймд уг уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй болсон тул тус хорооны 2013 оны 47 тоот тогтоолоор зарласан уралдаант шалгаруулалтыг хүчингүй болгох асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв. Иймд цаашид утасгүй холболтын технологи ашиглан интернэтийн үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг тус хорооны 2013 оны 37 тоот тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу шийдвэрлэх болно.