Home / Articles / Зарлал: "Гэрэлтүүлгийн болон тролейбусны шонгоор мэдээлэл, харилцаа...
Зарлал: "Гэрэлтүүлгийн болон тролейбусны шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага" стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай
2019-03-20

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Гэрэлтүүлгийн болон тролейбусны шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага” стандартыг шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлнэ.

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  1. Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  2. Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  3. Мэдээлэл, харилцаа  холбооны сүлжээ, дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл, угсралт суурилуулалт, ашиглалт үйлчилгээний чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай/Утасгүй холбооны чиглэлээр техникийн болон онолын мэдлэг, туршлага давхар эзэмшсэн бол давуу тал болно/,
  4. Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  5. Мэргэжлийн англи болон орос хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  6. Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн төлөвлөлт, зураг төсөл, угсралт суурилуулалт, ашиглалт үйлчилгээний чиглэлээр баримт бичиг боловсруулах, орчуулах, судалгаа шинжилгээний ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 04 дүгээр сарын 02-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258, Факс:327720

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906, Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn