Харилцаа холбооны зохицуулах хороо болон A&D SYSTEM CO., LTD /ONPOOM CO., LTD/ нарын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн РДЗХГ 2018-01 CRC A&D дугаартай суурин болон зөөврийн суурин хяналтын станцын засвар үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Сөүл хотноо 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ны өдрүүдэд БНСУ-ын A&D SYSTEM CO., LTD /ONPOOM CO., LTD/ -аас зохион байгуулж буй TMDFS /зөөврийн чиглэл хайгч хяналтын станц/ болон FMS /суурин хяналтын станц/-ын сургалтад тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах инженер Ч.Энхболд, хөдөлгөөнт хяналтын инженер М.Болдбат нар хамрагдлаа.
Зураг 1. 2018 онд ашиглалтад орсон хөдөлгөөнт хяналтын систем
Тус сургалтын хүрээнд Улаанбаатар хотод суурилуулсан суурин хяналтын станц, Орхон аймгийн Баян-Өндөр суманд суурилуулсан зөөврийн хяналтын станцын дараагийн үе болох 3 дахь үеийн суурин болон хөдөлгөөнт хяналтын системүүдтэй биечлэн танилцаж хэмжилтийг хийж гүйцэтгэн холбогдох мэдээ, мэдээллийг гаргуулан туршлага хуримтлуулан ажиллалаа. Энэхүү сургалтад тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах инженер Ч.Энхболд, хөдөлгөөнт хяналтын инженер М.Болдбат нар дараах чиглэлийг судлан оролцлоо. Үүнд:
- БНСУлсын спектрийн бодлого;
- БНСУлсын мэдээлэл, холбооны салбар;
- Радио долгионы хяналтын систем;
- Суурин хяналтын систем, /хэмжилт/;
- Хөдөлгөөнт хяналтын систем /хэмжилт/;
- Суурин хяналтын систем, түүний хөгжлийн үе шат;
- Зөөврийн хяналтын системийн талаар туршлага;
- Чиглэл хайгч радио систем /хэмжилт/;
- Суурин хяналтын системийн засвар үйлчилгээний талаар туршлага;
- Зөөврийн хяналтын системийн засвар үйлчилгээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх;
- Ирээдүйд хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар;
Зураг 2. 3-дахь суурин хяналтын системийн удирдлагын цонх