Home / Articles / Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан...
Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
2019-03-19
Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс батлагдсан маягтын дагуу жил бүр статистик тайлан мэдээг гаргуулан авдаг билээ.

Энэхүү статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан программын  танилцуулга, сургалтыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас 2019 оны 03-р сарын 14, 15-ний өдрүүдэд зохион байгуулав. 

Сургалтад суурин телефон холбооны, интернэтийн, улс хоорондын ярианы, кабелийн телевизийн,  телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн статистик тайлан мэдээг хариуцсан ажилтнууд оролцож, статистик тайлан мэдээг тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар хэрхэн илгээх тухай болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сүүлд гаргасан аргачлал, зөвлөмжөөр харилцаа холбооны зарим статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцож байгаа талаар зөвлөлдөж, бүгд нэгдсэн ойлголттой боллоо.