Home / Articles / “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр Санамж бичгийг...
“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр Санамж бичгийг байгууллаа
2019-03-15
“ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр Санамж бичгийг байгууллаа “ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ 2019” өдөрлөгийн үеэр Санамж бичгийг байгууллаа

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ, ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, МОНГОЛЫН ТЕЛЕВИЗИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2018 оны 121/А/780/ тугаар тушаалаар Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд БСШУСЯ-наас бусад холбогдох байгууллагуудтай хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.   

Уг арга хэмжээний үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэсэн байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус хорооны хувьд энэхүү санамж бичгийн хүрээнд телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгатай, бусдыг гүтгэх, доромжилох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд  зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм.