2019 оны 3-р сарын 06-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г. Чинзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн захирал, удирдах албан тушаалтнуудтай уулзаж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхэд тулгарч буй асуудлыг сонсож, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллах, өргөн нэвтрүүлгийн эрх зүйн зохицуулалтын орчинг сайжруулах, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.