Home / Articles / Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний...
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
2019-03-07
Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс батлагдсан маягтын дагуу жил бүр статистик тайлан мэдээг гаргуулан авдаг билээ.

Энэхүү статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан програмын  танилцуулга, сургалтыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газар /ЗЗҮТҮСГ/-аас 2019 оны 02-р сарын 28-ний өдөр зохион байгуулав. 

Сургалтад Мобиком Корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи-Мобайл ХХК-ны статистик тайлан мэдээг  хариуцсан ажилтнууд оролцож, статистик тайлан мэдээг тоон гарын үсгээр баталгаажуулж цахимаар хэрхэн илгээх тухай болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сүүлд гаргасан аргачлал, зөвлөмжөөр харилцаа холбооны зарим статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцож байгаа талаар зөвлөлдөж, бүгд нэгдсэн ойлголттой боллоо.

ЗЗҮТҮСГ-аас явуулж байгаа энэхүү сургалтад эхний ээлжинд үүрэн холбооны  оператор компаниуд хамрагдаж байгаа бөгөөд цаашид статистик  тайлан, мэдээ өгдөг бүх тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хамрагдах юм.