ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилын ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилын Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав.
Монголын төлөөлөгчид Израилын кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан, ХХЗХ дарга Г. Чинзориг, МҮДТөв УТҮГ-ын захирал Б. Батжаргал нарын төлөөлөгчид Израилын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Үндэсний кибер удирдах газрын Ерөнхий захирлын орлогч бөгөөд кибер ажиллагааны гүйцэтгэх захирал П.Москович, Израилын ГХЯ-ны Кибер аюулгүй байдлын газрын захирал И.Моед нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.