Home / Articles / Мэргэжлийн орчуулгын ажлын санал авч байна
Мэргэжлийн орчуулгын ажлын санал авч байна
2013-09-27

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь өөрийн байгууллагын цахим хуудсыг шинэчлэн сайжруулж, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг ханган ажиллаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан уг цахим хуудсын англи хувилбарыг шинэчлэн сайжруулах, Монгол хувилбартай дүйцүүлэн орчуулах, ХХЗХ-ны холбогдох хууль журам, дүрэм болон нөхцөл шаардлага зэрэг мэргэжлийн үг хэллэг бүхий материалуудыг монгол хэлнээс англи хэлэнд орчуулах ажлыг гүйцэтгэх санал авч байна.

Ирүүлсэн саналыг авч үзээд дараахи шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:

  • Орчуулгын ажлыг гүйцэтгэгч нь харилцаа холбооны чиглэлээр ажилласан туршлагатай, тус салбарын мэргэжлийн үг хэллэг, нэр томъёоны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх
  • Өмнө нь харилцаа холбооны чиглэлээр англи хэл дээр орчуулга, судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • Тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.

Уг орчуулгын ажлыг сонирхсон хувь хүн болон төслийн баг ХХЗХ-ны албан ёсны цахим хуудас http://www.crc.gov.mn/-ны монгол хувилбартай танилцан гүйцэтгэх ажлын агуулга, багтаамж, цар хүрээний талаар судлах, ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Холбогдох мэргэжилтэн Ц.Мөнхзул

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn, foreignrelations@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/