Home / Articles / Тусгай зөвшөөрлийн тогтолцоог хүртээмжтэй, нээлттэй байлгах шинэчлэл...
Тусгай зөвшөөрлийн тогтолцоог хүртээмжтэй, нээлттэй байлгах шинэчлэл хийгдэж байна
2013-08-08

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 37 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг энэ оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс иргэд, аж ахуйн нэгж, компани, байгууллагуудад танилцуулан, мэдээллээр хангах, олгох ажлыг эхлүүлээд байна.   

Засгийн газрын Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд тус хорооноос холбогдох дүрэм журам, нөхцөл шаардлагыг шинэчлэн боловсруулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор байгууллагын дотоод зохион байгуулалт, ажиллах зарчим, ажил үүргийн хуваарь, үйл ажиллагааны зарим өөрчлөлтийн ажлууд өрнөж байгаа юм.

Эдгээр өөрчлөлт шинэчлэлтийн ажлын үр дүнд тусгай зөвшөөрлийн тогтолцоог ил тод, хүртээмжтэй, нээлттэй болгоно гэж үзэж байна. Иймээс иргэд, аж ахуй нэгж байгууллага, компаниуд тус хорооны цахим хуудаснаас тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авч танилцана уу.

“Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам” үзэх