Home / Articles / Радио давтамжийн хамрах хүрээ, тооцоолол
Радио давтамжийн хамрах хүрээ, тооцоолол
2013-08-06

Аж ахуй нэгж, байгууллага, хувь хүн  та манай байгууллагаас шинээр радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авах хүсэлт ирүүлэх гэж байгаа бол бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу холбогдох бичиг баримтаа бүрэн бүрдүүлж ирүүлнэ үү. (жагсаалтыг энд дарж харна уу)

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтад “Байршил, хамрах хүрэээний зураглал, тооцоолол хийсэн байна” гэсний дагуу зөвхөн шинээр радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргагчдад Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын албанаас байршил, хамрах хүрэээний зураглал, тооцооллыг ICS TELECOM программын тусламжтайгаар боловсруулж, үнэ төлбөргүйгээр хийж өгөх үйлчилгээг шинээр нээлээ. Өргөдөл, хүсэлт гаргагч нь хамрах хүрээний зураглал, тооцоолол гаргахтай холбоотой техникийн үзүүлэлт, байршил түүнтэй холбоотой мэдээллүүдийг холбогдох маягт, нэмэлт мэдээллийн хүрээнд гаргаж ирүүлсэн байх шаардлага тавигдана.

Иймд танд хамрах хүрээний зураглал, тооцоолол хийхэд хүндрэлтэй байдаг бол Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандана уу.