Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд инженер шалгаруулж авна
Ажлын байр: Радио долгионы хяналтын инженер-2
Ажлын байрны үндсэн зорилт:
- Радио холбооны чиглэлээр дээд сургууль төгссөн
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, радио холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх
- Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
Тавигдах ерөнхий шаардлага:
Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: | 304257as |
Факс: | 327 720 |
Цахим хаяг: |
www.crc.gov.mn |