Home / Articles / Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
2013-07-15
Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа. Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа.
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 107 дугаар Зарлигаар мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт ажил, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан 20 гаруй удирдлага, албан хаагч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар 2013 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шагналаа.    Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Зохицуулалтын албаны дарга Ухнаа овогтой Тамир Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны мэргэжилтэн Омоонцоо овогтой Цэнд-Аюуш Хөдөлмөрийн хүндэт медаль,  Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны захиргааны ажилтан  Очир овогтой Оюунчимэг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялаалгасан билээ. Төрийн дээд одон, медалиар шагнагдсан нийт салбарын ажилчид болон тус хорооны албан хаагчиддаа Даргын зөвлөл, удирдлага, хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.    //