Home / Articles / Монгол Улсын Засгийн Газрын Хүндэт өргөмжлөлөөр МТШХХГ-ын...
Монгол Улсын Засгийн Газрын Хүндэт өргөмжлөлөөр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа шагнагдлаа.
2013-07-15
Монгол Улсын Засгийн Газрын Хүндэт өргөмжлөлөөр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа шагнагдлаа. Монгол Улсын Засгийн Газрын Хүндэт өргөмжлөлөөр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа шагнагдлаа.

Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан МТШХХГ-ын дарга Ц.Жадамбааг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

Тус шагналыг Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийнхээ ажил амьдралыг сайжруулах, авилга хүнд суртлыг устгах, их бүтээн байгуулалтын үйлсийг орон даяар өрнүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх, иргэддээ төрийн үйлчилгээг ил тод шуурхай хүргэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлийг барьж, чин шударга зүтгэж, богино хугацаанд ихийг амжуулсанд Монгол Улсын Засгийн газраас үнэлж  шагнасан байна.

 
Эх сурвалж: www.itpta.gov.mn