Home / Articles / БНАСАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцлоо
БНАСАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцлоо
2013-07-15
БНАСАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцлоо БНАСАУ-ын талтай хамтран ажиллахаар тохиролцлоо

Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын  дарга Ц.Жадамбаа, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн нарын тэргүүтэй мэдээлэл, харилцаа холбооны салбарын төлөөлөл болон холбогдох албаны төлөөлөгчид  2013 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс 4-ний өдрүүдэд БНАСАУ-д албан ёсоор айлчилан хэлэлцээр хийж, “Мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, цаашид хамтран ажиллахаар харилцан  тохиролцов.

Айлчлалын үеэр Монголын албаны төлөөлөгчдийг БНАСАУ-ын Үндэсний програм хангамжийн ерөнхий газрын дарга Ган Ён Жүн хүлээн авч уулзаж, хоёр талын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцсан байна. Мөн БНАСАУ-ын тал манай төлөөлөгчдөд Үндэсний програм хангамжийн ерөнхий газрын харъяа Компьютерийн төвийн үйл ажиллагаа, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүн, тус газрын үйл ажиллагааг харуулсан танилцуулга хийсэн ба хамтран ажиллах чиглэлээр харилцан хэлэлцсэн болно.

Эх сурвалж: www.mfa.gov.mn