Home / Articles / dddd
dddd
2017-12-28
Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт

Монгол Улсын үндэсний радио давтамжийн төлөвлөлт хуваарилалт нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, Монгол Улсын “Радио долгионы тухай хууль”-д заагдсны дагуу эрх бүхий байгууллагаас батлагдаж мөрдөгддөг. Үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын үндэс нь Дэлхийн Радиогийн Их Хурлаас (ДРИХ) батлагдаж олон улсад даган мөрдөгддөг Олон улсын радиогийн дүрэм юм. Монгол Улсын радио давтамжийн зурвасын төлөвлөлт, хуваарилалт, хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын байгууллагад санал хүргүүлэх, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн ашиглалт, тэдгээртэй холбоотой техникийн болон бусад мэдээллийг шинээр бүртгэх, бүртгэгдсэн мэдээллийг хадгалах харилцааг харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталсан “Радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, хуваарилах журам”, “Радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн бүртгэл хөтлөх журам”-аар тус тус зохицуулдаг.

Цааш үргэлжлүүлэх . . .

Олон улсын радио давтамжийн төлөвлөлт

Радио долгион тархах чөлөөт орон зай нь улс гүрнүүдийн хил хязгаараас үл хамаарч байдаг. Иймд радио давтамжийн олон улсын зохицуулалт, төлөвлөлтийг Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын Радио холбооны салбар (ОУЦХБ-Р) хангадаг. Ашиглагдаж байгаа радио давтамжууд нь олон улсын төлөвлөлт, радиогийн дүрэм (RR) болон бусад эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулагдаж байдаг. ОУЦХБ-ын Радио холбооны салбар (ITU-R) нь олон улсын радио давтамжийн спектрийн хуваарилалт, менежмент болон сансрын холбооны хиймэл дагуулын тойрог замыг суурин холбоо, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, сансар судлал, онц байдлын холбоо, цаг уур орчны судалгаа зэрэгт радио давтамжийг үр ашигтай хуваарилах, зохицуулалт хийх гол үүргүүдийг гүйцэтгэдэг. Олон улсын радиогийн дүрмийг Дэлхийн радио холбооны их хурлаар (ДРИХ) баталдаг. ДРИХ нь 3-4 жил тутамд хуралдаж техник технологийн өөрчлөлттэй холбоотойгоор радиогийн дүрэмд зохих өөрчлөлтүүдийг оруулж баталдаг ОУЦХБ-Р –ийн дээд хэмжээний уулзалт юм.

Цааш үргэлжлүүлэх . . .

Радио холбооны үйлчилгээнүүд

Онолын хувьд агаарын орон зайд тархаж байгаа 8.3 кГц-300 ГГц хүртэлх цахилгаан соронзон долгионыг харилцаа холбооны үйлчилгээнүүдэд ашиглах боломжтой. Радио долгион ашиглаж  байгаа үйлчилгээнүүдийг “Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-ийн 1 дүгээр бүлэгт тодорхойлсон байдаг. Радио холбооны үйлчилгээнүүдийг хиймэл дагуулын холбооны, газрын холбооны гэж 2 ангилна. ОУЦХБ-аас хиймэл дагуулын холбооны зохицуулалт (satellite service regulation), газрын холбооны системийн зохицуулалт (terrestrial service regulation) гэсэн  зохицуулалтын  ажиллагаа хийгддэг. Эдгээр үйлчилгээнүүдийг хил хязгааргүй тархаж байгаа радио долгионы харилцан нөлөөлөлд өртөхөөс хамгаалж Олон Улсын Радио Давтамжийн Мастер Бүртгэл (MIFR-Master International Frequency Registration) гэж нэрлэгдэх олон улсын нэгдсэн мэдээллийн баазыг ажиллуудаг.

Цааш үргэлжлүүлэх . . .

ОУЦХБ-ын радио давтамжийн бүсүүд

ОУЦХБ-аас зохицуулалтыг оновчтой хялбар байдлаар хэрэгжүүлэхийн тул дэлхийн нийт газар нутгийг 3 бүст хуваадаг. 1-р бүс: 1-р бүс нь Зүүнээс А зурвас хүртэл, Баруунаас В зурвас хүртэл орон зайг хамрана. Уг хязгааруудын дунд орших Исламын Бүгд Найрамдах Иран Улсын газар нутаг орохгүй бөгөөд Армен, Азербайжан, ОХУ, Гүрж, Казахстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Турк, Украйны газар нутаг бүхэлдээ, А-аас С зурвасын дунд орших ОХУ-ын хойд хэсгийн газар нутаг орно.

2-р бүс: 2-р бүс нь Зүүнээс В зурвас хүртэл, Баруунаас С зурвас хүртэл орон зайг хамрана.

3-р бүс: 3-р бүс нь Зүүнээс С зурвас хүртэл, Баруунаас А зурвас хүртэл орон зайг хамрана. Армен, Азербайжан, ОХУ, Гүрж, Казахстан, Монгол, Узбекстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Турк, Украйны газар нутаг болон ОХУ-ын хойд хэсгийн газар нутаг орохгүй. Эдгээр хязгаарлалтаас гадна Исламын Бүгд Найрамдах Иран Улсын газар нутгийн зарим хэсэг багтана.

Цааш үргэлжлүүлэх . . .