Home / Articles / Бүртгэлийн гэрчилгээ авах
Бүртгэлийн гэрчилгээ авах
2013-02-17

Бүртгэлийн гэрчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

1. Бүртгүүлэхийг хүссэн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)

2. Маягтын дагуу бөглөсөн үйлчилгээний талаарх мэдээлэл (Маягтыг эндээс татаж авна уу)

3. Өргөдөлд дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд:

а. Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм болон иргэний үнэмлэхний баталгаажсан /нотариатаар/ хуулбар

б. Сүлжээ байгуулах бол сүлжээний зураглал

в. Сүлжээ байгуулах, ашиглах бол бусад сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, боломжтойг тодорхойлсон бусад сүлжээ эзэмшигчдийн тодорхойлолт.  Жич: Интернэтийн төв ажиллуулах бол интернэт авах газрын тодорхойлолт эсвэл байгуулсан гэрээ байна.

г. Санхүү, эдийн засгийн чадавхийг нотолсон баримт бичиг:

- сүүлийн жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл

- үйл ажиллагаагаа эхэлж байгаа бол эхлэлийн баланс

- тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн тооцоо /маягтанд бий/

д. Ажилтнуудын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар