Home / Articles / Орон нутгийн салбарын байгууллагуудад удирдамж, чиглэл өгөх...
Орон нутгийн салбарын байгууллагуудад удирдамж, чиглэл өгөх видео хурал зохион байгуулав.
2013-06-20
Орон нутгийн салбарын байгууллагуудад удирдамж, чиглэл өгөх видео хурал зохион байгуулав. Орон нутгийн салбарын байгууллагуудад удирдамж, чиглэл өгөх видео хурал зохион байгуулав.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн болон салбарын холбогдох газар, байгууллагын удирдлагууд аймаг, орон нутгийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын байгууллагын удирдлагуудтай 2013 оны 6 дугаар сарын 19-ны өдөр видео хурал хийлээ.

Тус хурлаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон салбарын байгуулагуудаас тавьж буй зорилт,  хийж гүйцэтгэсэн  ажлыг танилцуулж, аймаг, орон нутагт авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл авч, шийдвэрлэх арга замыг тодорхойлон хэлэлцлээ. Түүнчлэн МТШХХГ, ХХЗХ-ноос салбарын бодлого, зохицуулалтын талаар удирдамж чиглэл өглөө.

 

Эх сурвалж: МТШХХГ