Харилцаа холбооны зохицуулах хорооноос шуудангийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт, хөгжлийн чиглэлээр 2004 оноос эхлэн жил бүр хэлэлцүүлэг, зөвлөгөөн, форумыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил: Шуудангийн зохицуулалт-2017” сэдвийн дор төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцоно.
Энэ удаагийн зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо Гадаад Харилцаа Яамны “Зөвшилцөх танхим”-д зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөний хоёр дахь өдөр Шуудангийн технологи ажиллагаа, Шуудангийн бүртгэл хяналтын системийн операторын сургалтыг “Континенталь” зочид буудлын хурлын зааланд зохион байгуулах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 66 хүн уг сургалтад хамрагдахаар бүртгүүлээд байна.