Home / Articles / “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар
2017-09-19
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ,  БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар

Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны техникийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярыг 2017 онд тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү ойг арга хэмжээг тохиолдуулан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү семинарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын эрх бүхий хуулийн этгээд, хэрэглэгчид болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, МУИС-ийн эрдэмтэн судлаачид нарын төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор болоод байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбооны  салбарыг эрчимтэй хөгжүүлэх, шинэ техник технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа билээ.

Хэдийгээр манай улс харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орон биш боловч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн, тэргүүний технологи, үйлчилгээ хэрэглээг хугацаа алдалгүй нутагшуулах, зохицуулалтын арга хэрэгслээр дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэхэд салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Харилцаа холбооны зохицуулах байгууллагын бүрэн эрх, чиг үүрэгт Харилцаа холбооны тухай хуулиар “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах”; ”Харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг заасан байдаг.  Зохицуулагч, үйлдвэрлэл эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын хуулийн этгээд, хэрэглэгчдийн хоорондын итгэлцлийг бүрдүүлэх, сүлжээ болон тоног төхөөрөмжийн харилцан холболтыг хангах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, олон улсаар баталгаажсан тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглахад салбарын стандартчилал, баталгаажуулалтыг улам боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эрдэмтэн судлаачид, хэрэглэгч нарын оролцоог шинэ шатанд гаргах шаардлага гарч байна.

Энэхүү семинар нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчилал, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын бодлого, зорилтын хэрэгжилт болон зохицуулалтын өнөөгийн байдлыг дүгнэх, салбарын стандарт боловсруулалт, баталгаажуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэргүүн туршлагыг түгээх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, стандарт баталгаажуулалтын чиглэлд холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн  оролцоо, саналыг авч үйл ажиллагаандаа тусгахад чухал арга хэмжээ болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Семинараас төр болон хувийн хэвшил, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нарт хандсан зөвлөмж гаргахаар төлөвлөж байгаа юм.

Илтгэл танилцуулга -

Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний  бодлого, зорилтууд

В.Ганзориг, Бүтээгдэхүүний тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга, СХЗГ

Илтгэл татах

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчиллын бодлого, стратеги     

Б.Цэцэг, ХШҮДАА-ны ахлах мэргэжилтэн, ХХМТГ

Илтгэл татах

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн итгэмжлэл, баталгаажуулалтын баримт бичгүүд ба үйл ажиллагаа 

Ц.Өсөхбаяр, РДХЗГ-ын мэргэжилтэн, ХХЗХ

Илтгэл татах

Салбарын зохицуулалтын үйл ажиллагаанд стандартчилал, баталгаажуулалтын ач холбогдол, олон улсын чиг хандлага

Доктор (Ph.D.) Т.Наранмандах, Хорооны нарийн бичгийн дарга, ХХЗХ

Илтгэл татах

Цахилгаан техникийн үндэсний хорооны зорилго, стратеги

Г.Батцэнгэл, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, СХЗГ

Илтгэл татах

Өргөн нэвтрүүлэгийн зохицуулалт ба стандартын хэрэгжилт

С.Долгорсүрэн, ЗБХГ-ын дарга, ХХЗХ

Илтгэл татах

Стандарт боловсруулах үе шат ба төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа 

Ш.Болормаа, ЗБХГ-ын мэргэжилтэн, ХХЗХ

Илтгэл татах

Мэдээллийн Технологийн олон улсын стандартуудын судалгаа, түүний Монгол Улс дах хэрэгцээ шаардлага

Дэд проф.Ц.Ганбат, МХТС, ШУТИС

Илтгэл татах

Шуудангийн зохицуулалт ба хаягжилт, стандартын хэрэгжилт

П.Цэрэнням, ШЗГ-ын дарга, ХХЗХ

Илтгэл татах

“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, баталгаажуулсан туршлага ба үр дүн

З.Гэрэлбадам, ХЭМАББО-ны хэлтсийн менежер, Мобиком корпораци ХХК

Илтгэл татах

МХТС-д Олон улсын инженерийн боловсролын тогтолцоо, стандартыг нэвтрүүлэх ажлын явцын танилцуулга 

Дэд проф.Н.Эрдэнэхүү, МХТС, ШУТИС

Илтгэл татах

Мэдээллийн технологийн аюулгүй байдлын тогтолцооны багц стандарт, түүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь (ISO: 27000 series)

Б.Болормаа, МХХ-ны Стандартчиллын техникийн хорооны гишүүн, ISO стандартын аудитор

Илтгэл татах