Home / Articles / ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)
2017-07-04
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА) ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ (ЗАЛРУУЛГА)

ЗАЛРУУЛГА

          Харилцаа холбооны зохицуулах хорооноос “РАДИО, ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ” зөвлөх  үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийн мэдүүлгээ ирүүлэх хугацаа “Ерөнхийлөгчийн сонгууль-2017”- тай холбоотойгоор  2017 оны 07 дугаар сарын 07 -ний өдөр хүлээн авах байсныг 2017 оны 07 дугаар сарын 17-ний 15.00 цагийн дотор болгон хойшлуулсныг мэдэгдье.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтын шийдвэр гаргах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, үйлчилгээний чанарын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тогтоох, алслагдсан сум суурин газарт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг судлах зорилгоор “РАДИО, ТЕЛЕВИЗИЙН САЛБАРЫН ЗАХ ЗЭЭЛИЙН БАГТААМЖ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

Энэхүү судалгааны ажлыг богино хугацаанд,  хийж гүйцэтгэх шаардлага тавигдана. 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Компаний дэлгэрэнгүй танилцуулгыг баталгаажуулан ирүүлнэ;
  • Судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг; судалгааны чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан туршлагатай;
  • Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга;
  • Судалгаа хийх аргачлалын товч танилцуулга;
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа;
  1. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 29 -ноос 2017 оны 07 сарын 06 -ны өдрийн  09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 07 дугаар сарын 17 -ний 15.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо 
          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

          Д. Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          УБ 14201, Сүхбаатар дүүрэг,

          Утас:  304258, 18001858,

          Цахим хуудас: www.crc.gov.mn

          Цахим шуудан: sudalgaa@crc.gov.mn