Home / Articles / Сонгон шалгаруулалтын урилга
Сонгон шалгаруулалтын урилга
2017-06-16
Сонгон шалгаруулалтын урилга Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга

 

Сонгон шалгаруулалтын дугаар:            ХХЗХ/ФМ1/2017

 

Сонгон шалгаруулалтын нэр:      Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

 

“Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.

                                                                                                           

Үйлчилгээний төрөл

Олгох эрхийн тоо

1

Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн эрх олгох

       3

 

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

 

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 

Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

 

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно.

 

Хаяг:                          Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

                                  Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

                                  Сүхбаатар дүүрэг, УБ 14201,

Утас: 304258;          Факс: 327720

Цахим хуудас:         www.crc.gov.mn

Цахим шуудан:        info@crc.gov.mn