Home / Articles / Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
2017-06-16

Тус хорооноос 2013 оны 60 дугаар тогтоолоор “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг баталсан ба уг баримт бичгийн хүрээнд тусгай дугаарын үйлчилгээ, түүнтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулдаг. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг “Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийн 8.2 “Тусгай дугаар эзэмшигч нь нэмүү өртөгт үйлчилгээ үзүүлэх бол хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ үзүүлэхийн өмнө заавал мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг.  Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2017 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар нэмүү өртөгт нийт 154 тусгай дугаараас доорх 3 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, холбогдох зохицуулалтын баримт бичгийг зөрчиж байна.

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигчид

2017.06.13-ны байдлаар

Орон нутагт

Эзэмшигч

Тусгай дугаар

Байршил

Үнэ тариф /1 мин/

1

Увс аймгийн нэгдсэн эмнэлэг

1900-1507

Увс аймаг, Улаангом сум

550 төг

2

Сайн орших шуурхай зарын сонин ХМХ

1900-1540

Дархан-Уул аймаг, Дархан сум

500 төг

3

Морьтын ширээ ХХК

1900-1551

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум

300 төг