Home / Articles / МТШХХГ, Олон улсын байгууллагатай хамтран сургалт, семинар...
МТШХХГ, Олон улсын байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулна.
2013-06-06
МТШХХГ, Олон улсын байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулна. МТШХХГ, Олон улсын байгууллагатай хамтран сургалт, семинар зохион байгуулна.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газартай хамтран Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ-ITU)–ын дэмжлэгтэйгээр Олон улсын радиогийн зохицуулалтын дүрмийн багц асуудлаар сургалт, семинарыг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулна.

Тус семинарт ОУЦХБ-ын Сансрын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга ноён Ивон Хэнри, Ази-номхон далайн бүсийн төвийн зөвлөх ноён Ашиш Нараян, зөвлөх ноён Аврам Сион зэрэг албаны хүмүүс илтгэл тавихаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Сургалт, семинарын үеэр олон улсын радио давтамжийн зохицуулалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, олон улсын стандарт, дүрэм журмын талаар системтэй шинэ мэдээллийг ОУЦХБ-ын мэргэжилтнүүд өгнө. Түүнчлэн МТШХХГ-аас Монгол Улсын Сансарын холбооны хиймэл дагуул үндэсний хөтөлбөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулна.

Мөн Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас ХХЗХ-нд хүсэлт тавьсны дагуу өөрийн байгууллагын товчоодын (ITU-R, ITU-D) үйл ажиллагааг сурталчилах, зохицуулалтын цаашдын чиглэлээр талаар илтгэл тавих, төр хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах, санал солилцох семинарыг 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагаас Хорооны хурлын танхимд зохион байгуулахаар тохиролцоод байна.

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ-ITU) нь 1865 онд байгуулагдсан ба 1947 онд НҮБ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага болжээ. Монгол Улс 1964 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын гишүүнээр элсэн орсон ба Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар (МТШХХГ) нь гишүүн Монгол Улсыг төлөөлдөг болно.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь ОУЦХБ-ын Хөгжлийн товчоо (ITU-D)-д 2008 онд гишүүн болсон.