Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ОУЦХБ) Ази номхон далайн бүсийн 3 дахь удаагийн чуулганыг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд нийт 30 орны 300 гаруй төлөөлөгчид оролцлоо. Тус хорооноос РДЗХГ дарга З.Амгалан оролцов.
Чуулганд нийт 40 илтгэгч өөрийн орны туршлага, технологийн шинэ хандлага, радио давтамжийн удирдлага, 5G, тоон радио телевизийн талаар танилцуулга хийж туршлага, мэдлэгээ солилцлов. Мөн чуулганд Монгол улсын радио давтамжийн зохицуулалт, тоон радио, телевизийн нэвтрэлт, хөдөлгөөнт холбооны 4G технологийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийгдэж, төлөөлөгчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв. Тус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- 2G, 3G сүлжээний хүрээг 4G сүлжээрүү шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэж буй бусад орны туршлага, 4G-д ашиглаж буй радио давтамжийн зурвасууд, 700 МГц, 1800 МГц-ийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, LTE carrier Aggregation ба Давтамжыг хамтран ашиглах технологийн талаарх танилцуулаa. Энэ танилцуулгаар өргөн зурвасын өндөр хурдны сүлжээний bottleneck-ийн асуудлыг хот болон орон нутагт хэрхэн амжилттай шийдвэрлэх талаар;
- LTE ба 4G технологиор дараа үеийн гамшгийн үеийн сүлжээ зохион байгуулах (PPDR) шаардлага;
- Утасгүй өргөн зурвасын суурин интернетийн сүлжээг улсын хэмжээнд нэвтрүүлэх боломж болон хүндрэлтэй асуудлууд;
- Радио давтамжийн зөвшөөрлийн нөхцөл ба төлбөр тогтоох тэргүүн туршлагын талаар;
- 5G-ийн давтамжын тухай;
- Ирээдүйн ухаалаг хотын хөгжил;
Ухаалаг хотод ашиглагдах IoT, М2М болон ухаалаг хотын дэд бүтцэд радио давтамжийн хуваарилалт болон зохицуулалт нь яаж нийцэх вэ, ямар давтамжийг энэ хөгжилд зориулах вэ, ирээдүйн ухаалаг хотод зориулсан радио давтамжийг зөвшөөрөлгүй байлгах ямар боломж байна вэ зэрэг асуудлуудын талаар санал солилцож цаашид судалгааг хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
Тоон өргөн нэвтрүүлэг, радио давтамжийн мастер төлөвлөгөө, хил орчмын радио давтамжийн зохицуулалтын талаар болон бусад хэлэлцсэн асуудлуудын талаар бусад орон туршлагаасаа хуваалцан хүндрэлтэй асуудал, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн мөн цаашид авах арга хэмжээ, санал бодлуудаа солилцон хамтдаа ярилцаж мэдээлэл солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.