Home / Articles / Орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт семинарыг...
Орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа
2017-04-20
Орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа Орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалт семинарыг зохион байгууллаа

2017оны 4-р сарын 14-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутгийн төлөөлөгч нартаа зориулан сургалт семинарыг зохион байгууллаа. Сургалтанд Хэнтий, Архангай, Орхон, Дорноговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Баян-өлгий, Ховд, Дорноговь, Завхан аймгийн нийт 10н төлөөлөгч оролцон Харилцаа Холбооны зохицуулах хорооны бүтэц, хууль тогтоомж, дүрэм  журамтай танилцан санал бодлоо байгууллагын удирдлагууд болон мэргэжилтнүүдтэй хэлэлцэж заавар зөвлөгөө авлаа. Орон нутгийн төлөөлөгч нарт зориулсан сургалтаар Радио долгионы тухай хууль, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл шаардлага, Радио долгионы хэмжилт шалгалт хийх хэмжүүрийн багаж хэрэгсэл төхөөрөмжийг хэрхэн ашиглах, тохируулах зөрчлийг хэрхэн илрүүлэх, илэрсэн зөрчилд ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг өгөн, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын биелэлтийг хэрхэн шалгах, Өргөн нэвтрүүлгийн дууны төвшинд тавьж буй хяналт шинжилгээ, Интернетийн мониторингийн төслийн талаарх танилцуулга, Бүсчлэлийн болон шуудангийн кодын танилцуулга, мэдээллийг өгөн , Хорооны орон нутгийн төлөөлөгчдийг томилуулан ажиллуулах журам болон бусад холбоотой журмын талаар танилцуулсан нь орон нутгийн радио, өргөн нэвтрүүлгийн чанар хяналтыг сайжруулахад их ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.